БНАСАУ-тай соёлын салбарт өрнүүлэх хамтын ажиллагаагаа бэхжүүлэхийг уриалжээ

751

 

Соёл урлагийн салбарт БНАСАУ-тай өрнүүлэх хамтын ажиллагаагаа өргөжүүлж, бэхжүүлэхийг БНХАУ-ын дарга Си Жиньпин уриалжээ. Энэ тухай Хятадын Төв телевиз мэдээлсэн байна.

“Урлаг соёлын солилцооны хүрээ нь хоёр улсын хамтын ажиллагааны чухал, уламжлалт бүрэлдэхүүн хэсэг юм. Хоёр улсын ард иргэдийн найрсаг харилцааг бэхжүүлэх, соёлын хөгжилд дэмжлэг үзүүлэх зорилгоор соёл урлагийн салбарт солилцоогоо эрчимжүүлэх хүчин чармайлтаа нэмэгдүүлэхийг бид уриалж байна” хэмээн тэрбээр Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны орлогч дарга Ли Су Ёнтой Бээжин хотод уулзах үеэрээ хэлжээ.

БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын Төв хорооны орлогч дарга Ри Су Ён уран бүтээлчдийн хамтаар Бээжин хотод айлчилсан бөгөөд Си Жиньпин болон түүний гэргий Пэн Лиюань нар БНАСАУ-ын уран бүтээлчдийн тоглолтыг үзэж сонирхсон юм.

“Энэхүү айлчлал нь хоёр улсын зөвшилцлийн хүрээнд явуулж буй соёлын чухал арга хэмжээ бөгөөд Хятад, БНАСАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд болж буй энэхүү чухал үйл явдал нь хоёр улсын ард иргэдийн найрсаг харилцааг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ. Хятад улс дэлхий дахинд энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлт авчрах хийгээд хоёр улсын ард иргэдийн сайн сайхны төлөө БНАСАУ-тай цаашид хамтран ажилласаар байх болно” хэмээн Си Жиньпин цохон тэмдэглэжээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>