У.Хүрэлсүх: Монгол цэргийн сүр хүч үеийн үед мандан бадрах болтугай
Түүхийн бүхий л үед Монгол цэрэг эх орон, ард иргэдийнхээ өмөг түшиг байж, төр улсын тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдал, хилийн халдашгүй дархан байдал, монгол түмнийхээ тайван амгалан амьдралын баталгаа, мандан бадрахын бэлгэ тэмдэг болж ирсэн түүхтэй билээ.Цэрэг арми хүнийг зовлонд гунддаггүй жаргалд ташуурдаггүй болгож хүмүүжүүлдэг гэж би боддог.

Манай цэргүүд аагим халуун, шаагих мөндөр, исгэрэх сум, тэсрэх бөмбөг, халдварт тахлын алинаас ч бэргээгүй, няцаагүй, шантраагүй.