АНУ-ын шахалтад бууж өгөхгүй гэж М.Зариф мэдэгджээ

640

АНУ-ын шахалтад бууж өгөхгүй гэж М.Зариф мэдэгджээ

 

АНУ-ын шахалтад Иран улс хэзээ ч толгой гудайлгахгүй гэж тус улсын Гадаад хэргийн сайд Мухаммед Жавад Зариф пүрэв гарагт мэдэгдсэнийг "Press TV” суваг уламжилжээ.

 

"Бид АНУ-ын шахалтыг зохицуулах арга зам олох болно. Бид үүнийг 40 жилийн турш хийсээр ирсэн, ахиад хийх ч болно” гэж Катарын нийслэл Доха хотноо болж буй Азийн хамтын ажиллагааны яриа хэлэлцээний сайд нарын 16 дугаар уулзалтад оролцож буй М.Зариф мэдэгдсэн байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн оны тавдугаар сард АНУ-ыг Ираны цөмийн хэлэлцээрээс гаргаж, тус улсын эсрэг хориг арга хэмжээ авсан боловч Иранаас нефть олборлодог томоохон орнуудад хориг тавиагүй юм.

Гэсэн хэдий ч Иранаас газрын тос импортолж буй орнуудыг тавдугаар сараас эхлэн хориг арга хэмжээнээс чөлөөлөхгүй гэж өнгөрсөн даваа гарагт Вашингтон мэдэгдсэн билээ. Цагаан ордноос ингэж мэдэгдсэн нь АНУ Ираны нефтийн экспортыг тэглэхийг зорьж байж магадгүй юм. 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>