АНУ-ын зөвшөөрөлгүйгээр хориг арга хэмжээг цуцлахгүй гэж мэдэгджээ

46

 

 

АНУ-ын зөвшөөрөлгүйгээр хориг арга хэмжээг цуцлахгүй гэж мэдэгджээ

 

Өмнөд Солонгос улс манай улсын эрх баригчдын зөвшөөрөлгүйгээр Умард Солонгосын эсрэг хориг арга хэмжээг цуцлахгүй гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын мэдэгдсэнийг "Ройтерс” агентлаг уламжлав.

Умард Солонгост авсан хориг арга хэмжээг Өмнөд Солонгосын эрх баригчид зөөлрүүлэх боломжийг хэлэлцэж байгаа тухай Өмнөд Солонгосын гадаад хэргийн сайд Кан Гён Хва өнгөрсөн лхагва гарагт мэдэгдсэн юм. "Өмнөд Солонгосын дангаар авсан хориг арга хэмжээ ньНҮБ-ын Аюулгүйн ЗөвлөлөөсБНАСАУ-ын эсрэг авсан хязгаарлалтын арга хэмжээтэй олон талаар давхцаж байгаа учир хориг арга хэмжээг цуцлах нь "ач холбогдолтой алхам болно” гэж тэрбээр өмнө нь хэлсэн юм.

2010 онд Өмнөд Солонгосын Тэнгисийн цэргийн хүчний "Чонан” хөлөг онгоц сүйрч живсэн үйл явдал болсны дараа Өмнөд Солонгосынэрх баригчидБНАСАУ-д дангаар хориг арга хэмжээ авсан юм. Тухайн үедЧонан”хөлөг онгоцыг Умард Солонгосын шумбагч онгоцноос харвасан торпед буюу шунгадаг минад оногдож сүйрсэн гэдэг дүгнэлтийг Өмнөд Солонгос болон АНУ-ын эрх баригчид хийсэн бөгөөд улмаар хүмүүнлэгийн салбарын харилцаанаас бусад Солонгос хоорондын бараг бүх харилцаа холбоог тасалж, худалдаа, хөрөнгө оруулалтад хориг тавьсан билээ.


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.