Холливудын бяцхан жүжигчин монгол малчин хүүгийн дүр бүтээжээ

286

Холливудын алдарт найруулагч Жордан Робертсын бүтээл "Burn your maps" киног ирэх сард албан ёсоор нээнэ. Монголд малчин болохыг мөрөөддөг бяцхан хүүгийн тухай өгүүлэх тус киноны гол дүрийг Жэйкоб Трамбле бүтээсэн бөгөөд тэрээр "The Room" кинонд тоглож өөрийн авьяасыг таниулсан залуу жүжигчин юм. Уг кинонд Монголын үзэгчдийн сайн мэдэх "The Conjuring", "Bates Motel" киногоор танил болсон Вера Фармига болон “The Equalizer”, “Aeonflux” зэрэг киногоороо алдартай Мартон Чокаш нарын алдартай уран бүтээлч тогложээ. Холливудын алдартай жүжигчдийн тоглосон уг кино нь Монголыг сурталчлах том боломж нээгдэж байна. "Burn your maps" кино нийт 102 минут үргэлжилнэ.

Ж.Батсайхан

 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.