Оросын уншигчдын дунд хамгийн алдартай эмэгтэй баатраар Анна Каренина нэрлэгджээ

33

Оросын уншигчдын дунд хамгийн алдартай эмэгтэй баатруудын жагсаалтыг нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” романы гол баатар тэргүүлжээ. Уг жагсаалтыг захиалгаар цахим ном унших, сонсох үйлчилгээ үзүүлдэг “MyBook” компани гаргасан байна. 

“MyBook”-ийнхэн Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг тохиолдуулан Оросын уншигчдын дунд хамгийн алдартай номуудыг судалж, эдгээр бүтээлийн гол баатрууд болох уран зохиолын эмэгтэй дүрүүдийн жагсаалтыг гаргажээ.

“Уншигчдыг хамгийн их догдлуулж байсан баатар бол Оросын уран зохиолын хамгийн алдартай эмэгтэй дүрүүдийн нэг болох Анна Каренна байсан” гэж “MyBook”-ийн хэвлэлийн албаны төлөөлөгч ярьсан байна. Жагсаалтын хоёрдугаарт Британийн зохиолч Э.Л.Жеймсийн “50 саарал сүүдэр” романы Анастейша Стил орсон бол гуравдугаарт, Жон Гриний “Гэм буруутай одууд” зохиолын Хейзел Грейс Ланкастер бичигджээ.

Үүнээс гадна, жагсаалтын эхний аравт, Михаил Булгаковын “Мастер, Маргарита хоёр” романы Маргарита, Гузель Яхинагийн “Зулейха нүдээ нээв” романы Зулейха, Владимир Набоковын “Лолита” романы Лолита нар багтсан байна.

 

Д.Жаргал

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.