Зөөврийн устай, гар угаах угаалтуургүй барилгад боорцог хийж байжээ

468

Зөөврийн устай, гар угаах угаалтуургүй барилгад боорцог хийж байжээ

 

Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хороонд байрлах “Могойн дов” ХХК-ийн боорцогны үйлдвэрт хяналт шалгалт хийлээ.

Шалгалтын явцад зөөврийн устай, гар угаах угаалтуургүй, боорцогны зуурмагийг хөнжлөөр хучсан, шал, хана, тааз нь угааж цэвэрлэх боломжгүй, эрүүл ахуйн шаардлага хангахгүй, барьж дуусаагүй барилгад зөвшөөрөлгүй үйлдвэрлэл явуулж байсныг илрүүлжээ.

Иймд улсын ахлах байцаагчийн актаар үйл ажиллагааг зогсоож, 240 кг зуурмагийг устгахаар битүүмжилсэн байна. Зөрчлийн хэрэг нээн хяналт шалгалт үргэлжилж байна гэж Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>