Холливүүдийн жүжигчин Ольга Куриленко коронавирусийн халдвар авжээ
Украин гаралтай, Холливүүдийн жүжигчин бүсгүй Ольга Куриленко коронавирусийн халдвар авсны улмаас өөрийгөө тусгаарлаад байгаа тухай сошиал хуудсандаа саяхан мэдээлжээ. “Коронавирусийн шинжилгээний хариу эерэг гарсны дараа гэртээ өөрийгөө тусгаарлаад байна. Бараг долоо хоногийн турш өвдөж хэвтлээ” гэж тэр Инстаграм хуудсандаа мэдээлсэн байна.
Э.Сэмүүн
Эх сурвалж: Russia Today