АИ92 бензиний үнэ 50 төгрөгөөр НЭМЭГДЖЭЭ

77

Сонгуулийн өмнө шатахууны үнэ огцом хямдарч, 1320 төгрөг болсон. Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй шатахуун түгээх станцууд хоёр хоногийн өмнөөс шатахууны үнийг нэмжээ.Тэгвэл, шатахуун импорлогчид АИ92 бензиний үнийг сонгуулийн дуулиан, наадмын шуугиан дор чимээгүй нэмж, литр тутамд 1450 төгрөг болгосон байна.Тодруулбал, “Сод Монгол”, “Шунхлай”, “Магнай трейд” зэрэг шатахуун түгээх газрууд үнийг 50 төгрөгөөр нэмж, АИ 92 шатахуунаа литр тутамд 1450 төгрөгөөр тус тус борлуулж байна.Түүнчлэн “Петровис”компани хөдөө орон нутгуудад шатахууныхаа үнийг 1620 төгрөгт хүргэн борлуулж байна

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.