ОХУ шатахууны экспортоо бараг тэг болгож бууруулжээ
ОХУ-ын Засгийн газар бензиний экспортыг хориглох, биржээр дамжуулан борлуулж буй шатахууны хэмжээг нэмэгдүүлэх, бирж дээр үнийг тогтворжуулах талаар нефтийн компаниудтай гэрээ хэлэлцээр хийх асуудлыг хавраас хойш хэлэлцжээ. Он гарснаас хойш ОХУ-д шатахууны үнэ 2.9 хувиар өссөн байна. Бензиний экспортод хориг тавихгүй байх шийдвэрийг ОХУ-ын эрх баригчид өнгөрсөн сард гаргасан юм.