"Манай гариг шувууны нүдээр..." - Франц гэрэл зурагчны алдарт фото төсөл
Зураг дээр дарж үзнэ үү.
Франц гэрэл зурагчин Ян Артюс-Бертран (Jan Arthus-Bertrand) дэлхий даяар аялж манай гарагийн хамгийн үзэсгэлэнтэй газруудын төрхийг буулгаснаараа олон улсын хэмжээнд нэрд гарсан нэгэн юм. Ялангуяа түүний агаараас авсан зургийн цомог "Earth from the Air" нь маш алдартай бөгөөд худалдаанд гарснаас хойш 3 сая хувь борлогдсон байна. Өнөөдөр та бүхэнд тэрхүү цомгийн онцлох зургуудаас хүргэхээр бэлтгэлээ.
1Наскагийн цөлийн уулан дээрх "Сансрын нисгэгч"-ийн зураг - Перу
2Эл Атиф хот - Алжир
3"Great Tiergarten" талбай дээр жил бүр зохиогддог "Love Parade" фестиваль - Берлин
4Төв Парк - Нью-Йорк
5Мит Хамра дахь тагтаа үржүүлгийн газар - Египет
Энд хүнсний зориулалтаар тагтаа үржүүлдэг
6Элсэн цөлийг туулах жингийн уваа - Мавритани
7Женев хотын ойролцоох тосгон - Швейцарь
8Коньяк хотын ойролцоох тариалангийн талбай - Франц
9Шинэхэн будсан хивсийг хатааж буй нь - Жайпур, Энэтхэг
10Антарктидын эрэг орчмын Бофорт арал дээрх оцон шувууны сүрэг
11Фламинго шувууны сүрэг - Кени
12Ирак танкны "оршуулгын газар" - Кувэйт
13Санкоре ордон - Мали
14Зүлэгжүүлсэн цөл - Иордан
15Фукет арал дээрх Фи Фи ле эрэг - Тайланд
16"Louis Saint Laurent" мөс зүсэгч хөлөг онгоц - Нунавут муж, Канад
17Андалуз муж дахь оливийн талбай - Испани
18Тонкил тосгон - Филлипин
192-р Рамзесийн бунхан - Египет
20Улаанбаатарын гэр хороолол - Монгол
21Зүрхэн хэлбэртэй ойн чөлөө - Шинэ Каледони
22Зам дээр хатааж буй эрдэнэ шиш - Бээжин
23Байгаль нуурын мөсөн дээр загасчилж байгаа хүмүүс - ОХУ
24Асиут хотын оршуулгын газар - Египет
25Элсэн манхны захаар бэлчиж буй үхэр сүрэг - Чили
26Коссоу гол дээрх загасчин - Зааны ясан эрэг
27Камчаткын Карымский галт уулын дэлбэрэлт - ОХУ
28Шарль де Голлын талбай - Парис
29Лиссегийн ойролцоох алтанзул цэцгийн талбай - Нидерланд
30Парикутин галт уулын дэлбэрэлтэд сүйрсэн Сан Хуан Парангакутиро сүм - Мексик
31Оксфордширийн ойролцоо байдаг "Аффингтоны цагаан морь" - Их Британи
110 метр урт энэхүү морины зургийг шохойн чулуугаар бүтээсэн байна Судлаачид тус зургийг 3 мянган жилийн настай хэмээн тооцдог.
32Чад мөрний ойролцоох тосгон - Чад
33Венец хот - Итали
34Зөөлөн шохойн чулууны элэгдлийн үр дүнд бий болсон "Цинги де Бемараха" чулуун ой - Мадагаскар
35Монтана муж дахь тариалангийн талбай - АНУ
36Дэлхийн хамгийн том хиймэл арал болох "Дал модон арал" - Дубай, АНЭУ
37Энэтхэгийн далайн Реюньон арал дээрх Брас де Каверне хавцал
38Нью-Йоркийн цэнгэлдэх хүрээлэнгийн зүлэг - АНУ
39Зураач Клара Хэлтерийн бvтээсэн "Дэлхийн саравч" - Иерусалим
40Газрын тос асгарсан цөл - Атабаска, Канад
41Припят хот - Украин
42Аюттхаяа дахь хаадын бунхан - Тайланд
43Дамаск хотын орон сууцнууд - Сири
44Сөнөсөн тэнгис дэх давсан овоонууд - Израиль
45Палмир хотын туурь дахь театр - Сири
46Санто Доминго хотын хогийн цэг дээгүүр сүрэг шувууд нисч байгаа нь - Доминиканы Бүгд Найрамдах улс
47Фүжи уул - Япон
48Нью-Йорк дахь нисдэг тэрэгний буудал дээр "Мелисса, надтай гэрлээч" гэж бичсэн байгаа нь
49Нил мөрний эрэг дагуух ой - Өмнөд Судан
50Хайлж буй мөсөн уул - Грийнланд
51Тутаргын талбай - Балба
52Уругвай мөрөн Парана мөрөнтэй нийлж байгаа нь - Аргентин
53Неверс хотын төв - Франц
54Вилларика галт уулын мөнх цаст оргил - Чили
55Салто Гранде дахь жүржийн талбай - Уругвай
56Цаво үндэсний цэцэрлэгт хүрээлэн дэх "Амьдралын мод" - Кени
57Эрэг дээр хайрдсан "Эдуард Болен" хөлөг онгоц - Намиби
58Хендерсон орон сууцны хороолол - Лас Вегас
59Вади Рум цөлийн усжуулалтын систем - Иордан
60Монтака де Тако овоо - Канарын арлууд
61Андалуз муж дахь хүлэмжүүд - Испани
62Мачу Пикчу хотын туурь хүрдэг Хирам Бингемийн зам - Перу
63Тимбуктугийн ойролцоох тосгон - Мали
64Чукикамата дахь зэсийн уурхай - Чили
65Дэлхийн хамгийн өндөр Анхелийн хүрхрээг үүсгэдэг Чурун гол - Венесуэль
66Андалуз дахь нарны цахилгаан станц - Испани
67Бохол арлын Шоколадан толгод - Филиппин
68Алеппогийн бэхлэлт - Сири
691185 тонн жинтэй эртний Египетийн цамхаг - Асуан, Египет
Цамхгийг босгох явцад цуурсан учраас барилгын ажлыг зогсоожээ.
70Хойд Африк дахь эртний Ромын Тимгад хот - Алжир
71Тахуа тосгон - Нигер
72Лос Хаитис үндэсний цэцэрлэгт хүрээлэнд гарсан ойн түймэр - Доминиканы Бүгд найрамдах улс
73Аризонагийн хойд хэсэгт орших Баррингер солирын нүх - АНУ
74Хөвөнгийн ферм - Зааны ясан эрэг
75Мальдивын нүд хэмээх арал - Мальдив
76Перито Морено мөсөн гол - Аргентин
77Йеллоустоны үндэсний цэцэрлэгт хүрээлэн - Вайоминг, АНУ
78Рапа Нуй үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байрладаг Рано Кау галт уул - Ийстерийн арал
Арлын баруун өмнөд хэсэгт орших энэхүү галт уул хамгийн сүүлд 150-210 мянган жилийн өмнө дэлбэрчээ.