ENERGY ASPECTS: Ирэх онд газрын тосны үнэ 100 ам.долларт хүрч магадгүй

210
 

ENERGY ASPECTS: Ирэх онд газрын тосны үнэ 100 ам.долларт хүрч магадгүй

 

Коронавирусийн Омикрон хувилбар дэгдсэнтэй холбоотойгоор үнийн тогтворгүй байдалд шилжсэн, сүүлийн зургаан долоо хоног буурсан газрын тосны үнэ сэргэж эхэллээ.

Брент газрын тосны үнэ 4.6 хувиар өсөж, нэг баррель нь 73 ам.доллар болсон бол, WTI төрлийн газрын тосны үнэ 0.4 хувиар өсөж, баррель нь 69.7 ам.доллар болсон байна.

          Газрын тосны үнийн тогтворгүй байдалтай холбоотойгоор "Energy Aspects” компанийн үүсгэн байгуулагч Амрита Сен 2023 онд газрын тосны үнэ 100 ам.долларт хүрч магадгүй талаар мэдэгджээ. Энэ талаар тэрбээр "Газрын тосны үнэ ойрын хугацаанд 100 ам.долларт хүрэхгүй. Гэхдээ 2023 онд жинхэнэ утгаараа газрын тосны хомстол үүсэж, үнэ нь 100 ам.долларт хүрэх байх” гэсэн юм.



Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>