В.Зеленский: Орос Украйн руу довтолно гэсэн баттай мэдээлэл байхгүй
Харин АНУ "Орос улс довтлоход бэлэн болсон тул 48 цагийн дотор Украиныг орхино уу” гэж иргэддээ анхаарууллаа. Мөн тус улсын Украйн дахь Элчин сайдын яамны консулын үйлчилгээ өчигдрөөс эхлэн түр зогслоо. Оросын дайралт агаарын цохилтоор эхэлж магадгүй гэж Цагаан ордон үзэж байгаа юм. Америкийн тооцоолсноор Украины хилийн ойролцоо Оросын 100 мянга гаруй цэрэг төвлөрсөн нь дайн болж магадгүй гэсэн айдсыг төрүүлээд байна.