“Apple” компани Type C -рүү шилжинэ

1109

“Apple” компани Type C -рүү шилжинэ

 

АНУ-ын "Apple” компанийн техник Type C оролттой цэнэглэгч хэрэглэдэг болно.

Тус компанийн маркетингийн хэлтсийн дарга Грег Жосвиакийн мэдээлснээр, тус компани Европын Холбооны хуульд заасны дагуу ийм өөрчлөлт хийхээр болжээ. Ингэхдээ тэр iPhone утас хэзээ ийм төрлийн цэнэглэгчид шилжихийг тодруулаагүй байна. Блүмберг агентлагийн мэдээллээр, "Apple” компани ирэх оноос Type C оролттой цэнэглэгчид шилжих аж. Европын Холбооны шинээр баталсан хуулийн дагуу бүх төрлийн үүрэн утас, таблетуудыг 2024 ноос хойш Type C оролттой цэнэглэгчид шилжүүлэхээр заасан бол бүх төрлийн ноутбук хууль хүчин төгөлдөр болсноос хойш 40 сарын дараа шилжих ёстой.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>