“ОСКАР-2023”: “All Quiet on the Western Front” шилдэг олон улсын кино боллоо

351

“ОСКАР-2023”: “All Quiet on the Western Front” шилдэг олон улсын кино боллоо

 

Дэлгэцийн урлагийн шилдэг бүтээл шалгаруулах 95 дахь удаагийн "Оскар-2023” наадмын шагнал гардуулах ёслол АНУ-ын Лос-Анжелес хотын Долби театрт болж байна. "Оскар-2023” кино наадмын шилдэг олон улсын кино шагналыг герман хэл дээрх "All Quiet on the Western Front” кино хүртлээ. Тус киног Германын зохиолч Эрих Мария Ремаркийн эх зохиолоос сэдэвлэн бүтээсэн аж.

Шилдэг олон улсын кино шагналыг тайзан дээр гарч хүртсэн "All Quiet on the Western Front” киноны найруулагч Эдвард Бергер киноныхоо гол дүрийг бүтээсэн жүжигчинд хандан "Чамгүйгээр бидний хэн нь ч энд байхгүй байх байлаа” гэсэн байна.



Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>