Д.Амарбаясгалан: “Эрдэнэс-Тавантолгой”-д дахин БЭТ томилно

628

Д.Амарбаясгалан: “Эрдэнэс-Тавантолгой”-д дахин БЭТ томилно

 

Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар сайд нар мэдээлэл хийж байна.

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар "Эрдэнэс Тавантолгой" ХК-д тогтоосон Онцгой дэглэм, Бүрэн эрхт төлөөлөгч /БЭТ/-ийн ажлын тайланг сонсч, дүгнэсэн байна. Ингэхдээ БЭТ-ийн ажлыг өндрөөр үнэлж, компанийн эдийн засгийн бүх үзүүлэлт өсөлттэй гарч, хариуцлагатай сайн ажилласан гэж үзсэн байна.

Иймд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаа, засаглалыг илүү сайжруулж, үр өгөөжийг нэмэгдүүлэх үүднээс арваннэгдүгээр сарын 26-наас дахин БЭТ томилох нь зүйтэй гэж Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэсэн гэж ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээллээ.

Өнгөрсөн аравдугаар сарын 26-ны өдөрт "Эрдэнэс-Тавантолгой"-д томилсон Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбатын бүрэн эрхийн хугацаа дууссан. БЭТ-өөр ажиллаж байсан Ж.Ганбатын саналаар "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Дотоод аудитын газрын дарга н.Мөнхжаргалыг гүйцэтгэх захирлын түр орлон гүйцэтгэгчээр томилоод байгаа юм.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>