ОПЕК-оос гарах тухай Анголын мэдэгдэл нефтийн үнийг унагав

183

ОПЕК-оос гарах тухай Анголын мэдэгдэл нефтийн үнийг унагав

 

ЛОНДОН, 2023 оны арванхоёрдугаар сарын 22 /ВВС/. Ангол улс ОПЕК буюу Газрын тос экспортлогч орнуудын байгуулллагаас гарна гэдгээ пүрэв гаргийн орой мэдэгдсэний дараа нефтийн үнэ буурлаа.

 

 

Тодруулбал, Лондоны ICE Futures биржийн арилжааны явцад Brent маркийн нефтийн хоёрдугаар сарын фьючерс хэлцлийн үнэ нэг торх нь 78.97 ам.доллар болсон нь өмнөх өдрийн арилжаа хаагдах үеийнхээс 0.73 (0.92 хувь) ам.доллароор буурсан үзүүлэлт юм.

 

 

Нью-Йоркийн бирж (NYMEX) дээр WTI маркийн нефтийн хоёрдугаар сард нийлүүлэх гэрээний үнэ баррель нь 0.67 доллароор (0.9 хувь) унаж, 73.55 ам.доллар болжээ.

 

 

Ангол улс ОПЕК-ийн бүрэлдэхүүнээс гарч байгааг Эрдэс баялаг, газрын тос, байгалийн хийн сайд Диамантина де Азеведо мэдэгдсэнийг тус улсын албан ёсны мэдээллийн ANGOP агентлаг уламжилсан байна. Энэ шийдвэрийг Сайд нарын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцсэний дараа гаргажээ. Хуралдааныг Анголын Ерөнхийлөгч Хуан Лоуренчо даргалсан байна.

 

 

Ангол улс ОПЕК-ийн хэлэлцээрээр хүлээсэн үүргээ удаан хугацааны туршид биелүүлээгүй гэж хэвлэлүүдэд мэдээлжээ.

 

 

 

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>