Гал сөнөөгч "Робот" авах санхүүжилт цуглаагүй учир төслийн хугацаа дуусжээ

127

Гал сөнөөгч "Робот" авах санхүүжилт цуглаагүй учир төслийн хугацаа дуусжээ

 

Дүнжингаравын уулзварт гарсан дэлбэрэлтийн ослын улмаас гурван аврагч харамсалтайгаар амиа алдсанаас үүдэж, "Моод" төслийн багийнхан өнгөрсөн хоёрдугаар сараас хойш "Гал сөнөөгч робот"-той болцгооё хэмээн уриалаад байсан билээ.

Харин энэхүү төслийн санхүүжилтыг хандиваар босгох байв. Гэвч 588.640.000 төгрөгийн санхүүжилт цуглаж чадаагүй учир төслийн хугацаа дуусаж, амжилтгүй болжээ.

Хандивын аяны талаар "Моод" төслийн багаас тодруулахад "Бид аюулыг хараад сайн дурын хүмүүс нэгдээд аюул осол руу хүн биш робот ордог байвал зүгээр юм байна гэж үзсэний үндсэн дээр хандив цуглуулж эхэлсэн боловч төлөвлөсөн хугацаандаа хэрэгжээгүй учраас энэ хүрээд дуусаж байна. Бидэнд нийтдээ 68 сая төгрөг цугласан байсан. Мөн “Fundea” нь тогтсон хугацаандаа урамшууллын төслийн мөнгийг босгож чадаагүй тохиолдолд төсөл маань эргээд анх санхүүжилт олгосон бүх хүний данс руу автоматаар ажлын тав хоногт шилждэг учраас одоогоор бүгд тухайн хүмүүсийн данс руу шилжчихсэн байгаа. Бид уг нь холбогдох дээд албан тушаалтанд холбогдож үзсэн ч эргээд хариу өгье гээд холбогдоогүй. Гэхдээ бид энэ төслийг эхлүүлж, олны дэмийг мэдсэн учраас сэтгэл хангалуун байгаа" гэлээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>