Хамгийн чухал хүнтэйгээ хамгийн бодлогогүй үгээр ярьвал...

1001


1. Ажлаасаа тараад ирлээ. Охин чинь гэр орноо ч цэвэрлээгүй, цай ч чанаагүй, хичээлээ ч хийгээгүй, бүр хувцсаа ч солиогүй орон дээрээ хэвтэж байна. Ойр зуур юм асуухад олигтой юм дугарахгүй, амандаа дугарсан болоод, тээршээх янзтай. Нэг л юм болж гэдгийг мэдсэн ч... өлсөж, ядарсандаа.., дугарч ядаад, хөдөлж цөхөөд байгаа нь дургүй хүргэнэ.
- Чи одоо яачихаад байгаа юм! Гавьяа байгуулсан юм шиг юундаа хөдөлж цөхөөд… бла бла бла гэдэг үү?

2. Гэр бүлд уй гашуу тохиолдох үед та өөрөө болон үр хүүхдээ уйлж гашуудахыг зөвшөөрдөг үү? Эсвэл...
Өөрөө ч ажил явдлын бусад зүйлд анхаархыг хичээж, сэтгэлээ хатамжлан, уйлж байгаа хүмүүсийг ч: "-за одоо битгий уйл.., - лам багш битгий уйл гэсэн.., -уйлж болохгүй шүү.., бурхан болоочийн буцах замд уйлсан нулимс үер болж саатуулдаг юм гэнэ лээ...” гэхчлэн тайвширхыг шаарддаг уу?

3. Хүүтэйгээ гадуур явж байлаа. Төрсөн өдөр нь учраас шинэ гутал аваад өгчихсөн, байдгаараа гангарчихсан амьтан хөөрч гүйнэ. Гэтэл харсаар байтал шавхайн дээр хальтарч унаад хувцсаа завааруулж, өөрөө уйллаа. Гудманд байсан хүмүүсээс санаа зовж, уйлж байгаа чанга дуунд нь цухалдсандаа...
- За төрсөн өдрөөрөө уйлдаггүй юм. Эр хүн уйлдаггүй юм... чи өөрөө унаа биз дээ... өөрөө унасан хүүхэд уйлдаггүй юм, дуугүй бай, энэ хүмүүс хараад байна.. хүүхдүүд хараад шоолно шүү... гэдэг үү?
Мэдээж хүүхдийн суурь хүмүүжил, ялангуяа нас нь дээрхи кэйсүүдэд ихээхэн жин дарах боловч, хүүхэд чинь бага насны, мөн дээрхитэй төстэй тохиолдлуудад ихэвчлэн "-Тийм” гэж хариулдаг бол та хүүхдээ СЭТГЭЛ МЭДРЭМЖЭЭ УНШИЖ, ИЛЭРХИЙЛЖ ЧАДДАГГҮЙ, ӨӨРИЙН СЭТГЭЛ МЭДРЭМЖЭЭ ҮЛ ОЙШООЖ, ЧУХАЛ БУСАД ТООЦДОГ хүн болж өсгөж байх магадлалтай юм.

Сэтгэлзүйн эмгэгтэй хүн оюуны болоод санхүүгийн өндөр чадамжтай байлаа ч.., аз жаргалтай, бүрэн дүүрэн, сэтгэл хангалуун амьдарч чадах болов уу?

<#СэтгэлзүйнЧадамж#Цуврал2

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>