Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд авто замын барилга угсралтын ажил үргэлжилж байна
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын хүрээнд БЗД, 14-р хорооны нутаг дэвсгэр "В" хэсэгчилсэн талбайн авто замын барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр "Лорд Скай" ХХК, "Бумбат Даваа" ХХК-дын түншлэл шалгарч, гэрээт ажлыг 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр дуусгахаар гэрээ байгуулсан.
Тодорхой шалтгааны улмаас зам барилгын ажлын гүйцэтгэлийн гэрээний хугацааг сунгажээ. Өнөөдрийн байдлаар 840 у/м замын хашлага суурилуулах, далан, цементээр бэхжүүлсэн суурийн ажил, цахилгааны шугам шилжүүлэх, нөөц турба байрлуулах ажлуудыг хийжээ гэж Нийслэлийн Автозамын хөгжлийн газраас мэдээллээ.