Японд газар хөдөлсний дараа үл мэдэгдэх нисдэг биет үзэгджээ

Дүрс бичлэг дээр тэрхүү үл мэдэгдэх нисдэг биет хойноо ул мөр үлдээн явж байгаагаарбуусан байна. Интернэт хэрэглэгчдийн зарим нь үүнийг зүгээр л солир унасан гэсэн бол зарим нь харь гаригийн хөлөг, үүнээс болж ч газар хөдөлсөн байж магадгүй гэж үзэв.
Японы зүүн эргийн Фүкүшима аймгийн нутагт даваа гарагийн өглөөний 05:59 минутад газар 7,4 магнитудын хүчтэй хөдөлсөн. Тус улсын онцгой байдлын алба цунами үүсч магадгүй гэж анхааруулж байсан ч давалгааны өндөр нэг метрээс хэтрээгүйгээр оршин суугчдад болон "Фүкүшима-1” атомын цахилгаан станцад ч аюул учруулахаар хэмжээний хүчтэй байгаагүй аж.