"Насны хишиг"-ийг олгохдоо зээл, зээлийн хүүнд суутгахыг хориглоно

936

 

Засгийн газрын хуралдаанаар ахмад настанд Насны хишиг олгох тухай журмыг хэлэлцэн баталлаа. Энэ оны хоёрдугаар сараас хишиг олгох ажлыг зохион байгуулж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаярт даалгажээ. Ахмадуудад билгийн тооллын хаврын тэргүүн сар-Цагаан cap, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярыг тохиолдуулан ахмадуудад жилд хоёр удаа Насны хишиг олгохоор Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуульд тусгасан. Энэ дагуу:

 

-65-69 настай ахмад настан 50 мянга, 70-79 настай ахмад настан 80 мянга, 80-89 настай ахмад настан 150 мянга, 90 ба түүнээс дээш настай ахмад настан 250 мянган төгрөгийн хишиг хүртэх юм.

 

Ахмад настан, эсвэл түүний итгэмжлэгдсэн этгээд нь Насны хишиг авах хүсэлтээ оршин суугаа сум, хорооны халамжийн мэргэжилтэнд гаргана. Ингэхдээ иргэний үнэмлэх, эсвэл улсын бүртгэлийн лавлагаа авч очих шаардлагатай бөгөөд халамжийн ажилтан бичиг, баримтыг өргөдөлд хавсарган анхан шатны баримт бүрдүүлнэ. Ял эдэлж байгаа болон цагдан хоригдож байгаа ахмад настны мэдээллийг хорих анги байрлаж байгаа аймаг, дүүргийн нийгмийн халамжийн байгууллагад хүргүүлж, Насны хишгийг нэрийн дансанд нь шилжүүлнэ. Гэхдээ итгэмжлэгдсэн этгээдээр дамжуулж авах бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ангийн дарга итгэмжлэл олгох юм.

 

Арилжааны банк нь ахмад настан бүрт Насны хишиг авах нэрийн дансыг үнэ төлбөргүй нээнэ. Мөн хишиг олгохдоо гүйлгээний шимтгэл болон бусад төрлийн хураамж авахгүй байхаар журамд тусгалаа.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>