Жозеф Байрелигийн гайхамшигт түүх

549

АНУ-ын Мичиган мужид 1923 онд төрж, 2004 онд таалал төгссөн Ж.Байрели сонирхолтой замналыг туулжээ. Тэрээр дунд сургуульд сурч байхдаа хөлбөмбөгийн багт тоглож байсан.

Гэхдээ танхай хэрэгт холбогдон шүүхээс албадан цэрэгт явуулсан аж. Улмаар АНУ-ын агаарын нисэх хүчинд шүхэр дисантчин буюу холбоо хэрэгсэл устгах, хорлон сүйтгэх салаанд орсон байна.

1940 онд Английн холбоотны агаарын ангид хуваарилагдан очиж мань эр алба хаах хугацаандаа дайсны ар талд олон арван хорлон сүйтгэх ажиллагаанд явж даалгавраа амжилттай биелүүлж, АНУ-ын бүх дээд шагналаар шагнуулсан юм. Гэхдээ 1942 онд Франц улсад хорлон сүйтгэх ажиллагааны үеэр Германчуудад олзлогдон Польшийн хорих лагерь луу хуваарилагджээ. Тэнд хоригдож байхад буюу 1943 онд Польшийн зарим нэг хэсэгт нэвтрэн орж ирсэн улаан армийн цэргүүд Хорих Лагеррыг чөлөөлжээ.

Энэ үеэр Ж.Байрели хорих Лагераас амьд мултран сайн дураараа улаан армийн нэгдүгээр танкийн дивизэд тулалдаж, Курскийн танкийн тулаанд гурван барс танкийг сөнөөсөн гэдэг.

Ийм гавьяа байгуулсан түүнд Гвардийн одон, Улаан таван хошуу, цэргийн одон өгсөн аж. Тэрээр дайн дуустал улаан армийн талд байлдаж байгаад дайн дууссаны дараа холбоотны армидаа буцаж иржээ.


 
 
photonews.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>