Месси ДАШТ-д түрүүлэхийг хүсч байна
Х.Оюунболд
Лионел Месси багийнхаа дасгалжуулагч Хорхе Сампаолитэй адилхан бодолтой байна. Тэрээр хөлбөмбөгийн ертөнц түүнд дэлхийн аваргын цомыг өгөх ёстой гэж байгаа юм. Аргентины баг дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авсны дараа Хорхе Сампаоли " Хөлбөмбөгийн ертөнц Мессид дэлхийн аваргын цомыг өгөх ёстой” гэжээ. Дэлхийн хөлбөмбөгийн холбооноос нийтэлсэн ярилцлагад хөлбөмбөгчнөөс энэ талаар асуухад,тэрээр "Тийм,би тэгж хэлснийг нь сонссон… тэр өөрөө ч надад хэлсэн” гэж хариулжээ. Би юу бодож байна гээч. Хөлбөмбөг ийн ертөнц намайг шагнах болтугай гэж бодож байна” гэлээ. Энэ үеэр тэрээр Аргентиний шигшээ ирэх жил ОХУ-д болох дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх авахын тулд хийсэн тоглолтын тухай дурсчээ. Тоглолтын эцсийн өдөр байсан. Эквадорын багтай хийсэн тоглолтод гурван гоол хийснээр бүх юм шийдэгдсэн гэв. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хасагдана гэдэг бол их хүнд цохилт. Эхлээд бид нарт багийнханд дараа нь надад их хүнд цохилт болно. Хэрэв тэгсэн бол би яахаа мэдэхгүй байна. Мөн Аргентинчуудын хувьд ч энэ тэмцээнээс хасагдана гэдэг тус улсын түүхэнд орох таагүй үйл явдал болох байсан байх гэж багийн ахлагч Месси мэдэгдсэн юм. Түүнчлэн Эквадорийн багтай хийсэн тоглолтын дараа Аргентины шигшээ өөрчлөгдөж,сайжирна гэж амласан юм. Энэ багийн эсрэг тоглосоноор манай шигшээ баг бүх хямрал,айдас болон зорьсондоо хүрч чадахгүй байх гэсэн эрсдлээс ангижирсан. Бид их өөрчлөгдөх болно гэж тэрээр хэллээ. Мөн бидний ур чадвар нэмэгдэж сайжирч байна гэв.Түүнээс гадна Аргентины шигшээ багийн ахлагч тэрээр ирэх жилийн дэлхийн аваргад D хэсэгт оноолт таарч тоглох болсон багуудын тухай судалсан байна. Исландын баг амархан санагдах болох ч хариу нэхэж тоглодог хатуухан тоглогчид гэжээ. Хорватын баг өрсөлдөгч багтаа тоглолтоо хийх боломжийг өгдөг гэхдээ сайн тоглогчидтой гэж сануулжээ. Харин Аргентины багийн хуучин танил Нигерийн баг урьдчилан таах аргагүй тоглолт үзүүлдэг. Тэдэнд дунд зэргийн тааруухан тоглоно гэсэн ойлголт байдаггүй гэж анхааруулсан юм.
Шилдэг бууч Месси Чилийн шигшээ дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хасагдсан нь түүнийг гайхшруулсан гэдгийг хүлээн зөвшөөрчээ. Чилийн баг хоёр дараалан Өмнөд Америкийн хөлбөмбөгийн олон улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн. Хожиж сурсан баг тэрээр нэмж хэлсэн юм. Тус баг нь сайн тоглогч нараас бүрдсэн баг хасагдсанаар Өмнөд Америкт болдог энэ тэмцээн амаргүй, хэн ч хаана ч чамд юу ч бэлэглэхгүй гэдгийг харуулж байгаа юм. Энэ нь Болив,Венесуэл,Эквадор, Колумбийн болон өөр орны шигшээ багууд оролцдог тэмцээн юм. Бразилийн шигшээг бол бүр ярилтгүй байх. Бүх багууд бүгд жигдэрсэн,хэцүү өрсөлдөгчид. Тиймээс дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор шалгарч үлэх гэдэг улам хэцүү болж байна гэж анхааруулсан байна. Одоо 30 настай Месси хөлбөмбөгт болон хувь хүн талаасаа ч их сайн, аз жаргалтай буйгаа ярьжээ. Дэлхийн хөлбөмбөгийн холбооныхонд тэрээр миний насан дээр хөлбөмбөгийн талбай болон түүний гадна тоглож буйдаа би аз жаргалтай байна гэсэн юм. Түүнээс гадна түүний тоглолтын ур чадвар сайжирсан. Цаг хугацаа өнгөрөх тусам тоглогч нар сайжирч, хэн нэгнээс шинэ зүйл сурч явдаг. Би одоо өсч том болсон. Мөн хөлбөмбөгт ч гэсэн сайжирсан гэж ирэх жил гурав дахь удаагаа аав болох гэж байгаа Месси ярьжээ. Гэвч тэр Бразилд 2014 онд болсон дэлхийн аваргад Германы багт хожигдсон нь том цохилт,шарх болсон гэдгийг хүлээн зөвшөөрсөн юм. Мөн тэрээр энэ шарх хэзээ нэгэн цагт эдгэрэх эсэхийг би мэдэхгүй гэжээ. Гэхдээ энэ гашуун дурсамжийг бн насан туршдаа санаж амьдрах байх. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн бол тэнд бүх зүйл дуусдаг,бүгдийг өгдөг маш сайхан дурсамж мөн их гашуун дурсамж үлдээдэг тэмцээн. Гэвч тэнд бүх юм энэ хэвээрээ байсаар байх болно гэж онцолсон юм.
Эх сурвалж:www.polit.mn