ФЛОЙД МЭЙВЕЙЗЕР: КОНОР БИЕЭ АЯТАЙХАН АВЧ ЯВАХ ХЭРЭГТЭЙ

132

ФЛОЙД МЭЙВЕЙЗЕР: КОНОР БИЕЭ АЯТАЙХАН АВЧ ЯВАХ ХЭРЭГТЭЙХолимог тулааны UFC холбооны тамирчид тулаанд оролцохоор спортын ордон руу явж байх үед тус холбооны дунд жингийн дэлхийн аварга асан Конор Макгрегор бүлэг этгээдийн хамт дайрч, хоёр ч тулаанчийг гэмтээсэн хэрэг гарсан билээ. Үүнээс болж гэмтсэн тамирчид тулаандаа оролцож чадаагүй. К.Макгрегор энэ хэргийнхээ төлөө Нью Йоркийн цагдаад баригдсан ч барьцаагаар суллагдсан юм.

Тэгвэл мэргэжлийн боксын алдарт тамирчин Флойд Мэйвейзер энэ хэргийн талаар санал бодлоо илэрхийлжээ. Тэрээр "Тодорхой хэмжээний өндөрлөгт гарсан хүн үйлдлээ хянаж байх ёстой байдаг юм. Конор дэвжээний гадна биеэ боловсон эр хүн шиг аятайхан авч явах хэрэгтэй” хэмээн зөвлөсөн байна.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.