М.Нандин-Эрдэнэ: Нэг сая ам.доллар амархан олдохгүй - See more at: http://www.unen.mn/content/73015.shtml?alias=sport#sthash.hMQYGz15.dpuf

918

 

М.Нандин-Эрдэнэ: Нэг сая ам.доллар амархан олдохгүй - See more at: http://www.unen.mn/content/73015.shtml?alias=sport#sthash.hMQYGz15.dpufШинжэсэн каратэгийн Азийн аварга, кикбоксын улсын дөрвөн удаагийн аварга М.Нандин-Эрдэнэ БНСУ-ын холимог тулааны "Road FC” холбооны нэг сая ам.долларын шагналтай тэмцээнд оролцохоор болсон билээ. Тэрбээр эхний тулаанаа энэ сарын 15- нд Бразил улсын тамирчин Бруно Мирандатай Сөүлийн "Жанчун арена”-д хийнэ. М.Нандин-Эрдэнэ энэ талаар цахим хуудастаа "Тэмцээнд 400 гаруй тамирчин бүртгүүлснээс урьдчилсан тэмцээнд ялсан тамирчид тунаж үлдсэн. Миний хувьд сүүлийн хоёр тулаандаа нэгдүгээр раундад "Knock out”-аар ялалт байгуулсан учир орсон гэж бодож байна. Тухайн үед надад ялагдсан хоёр тамирчны рейтинг нэлээд дээгүүр, сайн тамирчид байсан юм. Мөн өнгөрсөн сард өрсөлдөгчөө нэгдүгээр үед хүнд цохилтоор ялсан нь уг тэмцээнд өрсөлдөх эрхийг нээж өгсөн гэж бодож байна. Нэг сая ам.доллар гэдэг амар олдох зүйл биш шүү дээ. Одоо зургаан удаа ялж байж энэ мөнгийг авна. Миний эхний тулаан Бразил улсын тамирчинтай өрнөнө. Гэхдээ өрсөлдөгчид бүгд шилдэг учраас сайн бэлтгэх болно” гэжээ.

 

Б.Мөнх

unen.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>