Газар тариалан эрхлэгчид сургалтад хамрагдав

715

Газар тариалан эрхлэгчид сургалтад хамрагдавБаянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсээс дүүргийн нутаг дэвсгэрт газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй иргэд, аж ахуй нэгж байгууллагад ‘’Төмс хүнсний ногооны үр ашиг, төлөвлөлт, эрүүл мэндийн ач холбогдол, хөрс боловсруулалт, хамгаалагдсан хөрс, ил талбайн тариалалт’’ сэдвээр сургалт зохион байгуулав.

Уг сургалтад Нийслэлийн хүнс, хөдөө аж ахуйн газар, ‘’Монголын Фермер Эмэгтэйчүүдийн Холбоо’’ ТББ хамтран оролцсон бөгөөд газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй нийт 50 иргэн, аж ахуй нэгж хамрагдсан байна. Түүнчлэн тус сургалтыг Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр "Монгол ногоо” төслийн хүрээнд 3 үе шаттайгаар зохион байгуулах юм хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>