СОГТУУГААР ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЖОЛООДСОН 33 ЖОЛООЧИД БАРИВЧЛАХ ШИЙТГЭЛ НОГДУУЛАВ

643

СОГТУУГААР ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЖОЛООДСОН 33 ЖОЛООЧИД БАРИВЧЛАХ ШИЙТГЭЛ НОГДУУЛАВ

 

Энэ долоо хоногт нийслэл хотын хэмжээнд Замын цагдаагийн алба нийт 1063 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Үүнээс зам тээврийн ослын 742 дуудлага бүртгэгдсэн бөгөөд ослын улмаас нийслэлд 1 хүний амь нас хохирч, 40 хүн гэмтэж бэртсэний 9 нь бага насны хүүхэд байжээ. Мөн орон нутагт нэг хүний амь нас хохирсон ноцтой зам тээврийн осол бүртгэгдсэнийг тус шалгаж байна.

Тухайлбал:
 

  • БЗД-ийн нутаг Халдвартын эмнэлэгийн урд замд H.Aerocity автобусны жолооч нь явган зорчигч овог нэр, нас тодорхойгүй эрэгтэйг мөргөж гэмтээсэн бөгөөд явган зорчигч нь ГССҮТ-д эмчлүүлж байгаад нас барсан,
  • БЗД-ийн нутаг Доржийн гудамжинд T.Mark X маркийн автомашины жолооч нь T.pruis маркийн автомашинтай мөргөлдөж, жолооч зорчигч нарын 20-24 насны 7 хүн гэмтсэн.
 

Цагдаагийн байгууллагаас гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 192 зөрчлийг илрүүлж, 33 жолоочид шүүхээр 7-30 хүртэл хоног баривчлуулах шийтгэл ногдуулав.

Энэ 7 хоногт нийт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг үйлдэгдсэн хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 20 осол, мөргөлдөх хэлбэрээр 40 осол, үл хөдлөх зүйл мөргөсөн 3 осол тус тус бүртгэгдсэн байна. Мөн эдгээр өдрүүдэд цагдаагийн нийтлэг үүргийн хүрээнд хулгайд алдагдсан тээврийн хэрэгсэл жолоодож явсан хоёр хэргийг алба хаагчид илрүүлэн харъяа дүүргийн Цагдаагийн хэлтэсүүдэд шилжүүлжээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>