Цэргийн албан хаагчдын эсрэг отолт хийсэн этгээдүүдийг баривчилжээ

777

Цэргийн албан хаагчдын эсрэг отолт хийсэн этгээдүүдийг баривчилжээ

 

КАРАКАС. /Xinhua/. Венесуэлд цэргийн албан хаагчдын эсрэг хийсэн отолтын улмаас гурван цэрэг амь үрэгдсэн хэрэгтэй холбоотой есөн хүнийг баривчилсан тухай тус улсын Батлан хамгаалахын сайд Владимир Падрино Лопес даваа гарагт мэдээлэв.

 

Ням гарагт нийслэл Каракас хотоос 700 гаруй километр зайд оршдог Амазонас мужид гарсан халдлагын улмаас хүний амь нас эрсэдсэний зэрэгцээ арван цэрэг шархадсан ажээ. Халдлага болсон газар нь Колумб улсын хилээс холгүй оршдог юм.

 

В.Лопесийн мэдээлснээр, баривчилсан есөн этгээдийн дунд Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага буюу “Интерпол”-оор эрэн сурвалжилж байгаа Колумбын иргэн Луис Фелипе Ортега Берналь багтаж байсан аж.

 

“Гэмт этгээдүүдийг аль бүлгийн босогчид болохыг хараахан тогтоож амжаагүй байна” гэж тэрбээр нэмж хэлжээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>