“Рио Тинто”-гийн Монгол дахь захирал ажлаа өгчээ

645

“Рио Тинто”-гийн Монгол дахь захирал ажлаа өгчээ

 

“Оюутолгой” төслийн хөрөнгө оруулагч “Рио Тинто” компанийн Монгол дахь үйл ажиллагаа хариуцсан захирал Д.Мөнхтүшиг ажлаа өгсөн талаар ярьж эхэллээ. Тэрээр 2018 онд уг албан тушаалд томилогджээ. Үргэлжлүүлэн ажиллах боломжгүйгээ хувийн шалтгаантай гэж тайлбарласан байна.

Мөн түүний оронд дэд захирлаар нь ажиллаж байгаа Х.Амаржаргал очиж магадгүй гэх яриа ч гарчээ.  Х.Амаржаргал нь Их Британийн Дандигийн их сургуулийг хуульч мэргэжлээр төгссөн. “Рио Тинто”-гийн Лондон дахь оффист Азийн бүсийн бизнес хөгжлийн мэргэжилтнээр ажиллаж байгаад “Оюутолгой” компанид ирсэн байдаг.

Ирэх долоо хоногт УИХ-ын чуулганаар Оюутолгойн гэрээнд шалгалт хийсэн ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хэлэлцэнэ. Үүний өмнө Монгол дахь үйл ажиллагаа эрхэлсэн захирал нь ажлаа өгч байгаа нь анхаарал татаж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Т.САЙХАН

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>