Худалдааны хэлэлцээр байгуулах явдлыг тасалдуулсан хэмээн мэдэгджээ
Яриа хэлэлцээний үеэр худалдааны хэлэлцээр байгуулах явдлыг Хятад улс тасалдуулсан хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ. Флорида муж улсад дэмжигчиддээ хандан үг хэлэх үеэрээ тэрбээр ийнхүү мэдэгдсэн байна.
“Хятад улсын Шадар сайд маргааш хүрэлцэн ирнэ. Тэр сайн хүн гэсэн хэдий ч тэд хэлэлцээрийг тасалдуулсан. Хэлэлцээр байгуулахгүй бол бид жилд 100 тэрбум гаруй ам.доллар авах бөгөөд үүнд ямар ч муу зүйл байхгүй юм” хэмээн АНУ-ын төрийн тэргүүн мэдэгдсэн байна.