Баялгийн санг “ХУЛГАЙЧ”-даас хуулиар хамгаалъя
Бүх улс орон баялгийн санг байгуулчихдаг юм биш л дээ. Баялагтай орон л үүнийг хийж чаддаг. Монгол Улс дэлхийд байгалийн баялгаараа дээгүүр эрэмбэлэгддэг. Гэвч 2008 оноос хойш өнөөг хүртэл баялгийн сан байгуулах оролдлого хийсээр ирсэн ч бүтэлгүйтсээр өнөөг хүрсэн гэж хэлж болно.
- Хуулийн төсөлд баялгийн сангийн орлогыг хоёр төрлөөр төвлөрүүлэхээр тусгажээ. Нэг нь стратегийн ордын ногдол ашгаас сандаа төвлөрүүлэх нөгөө нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг баялгийн санд төвлөрүүлэх.
- Ирээдүйдээ зориулан хадгалж, хуримтлуулах, хуримтлалаараа олон салбар, мега төслийг дэмжиж баялагтай, баялгийн сантай эдийн засгийн аль ч шуурганд "ганхахгүй” ирээдүйг бэлдэх нь зүйтэй.