Номгон суманд шинэ сургууль ашиглалтад орууллаа Мэдээ мэдээлэл, Нийгэм 1-09-2020, 19:56 429 Хуваалцах 2020 оныг Өмнөговь аймгийн хэмжээнд БОЛОВСРОЛЫГ ДЭМЖИХ ЖИЛ болгон зарласан балээ. Энэ хүрээнд Өмнөговь аймгийн боловсролын салбарт 30 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг хийж байгаа. Уг бүтээн байгуулалтын нэг болох улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Номгон суманд 320 хүүхдийн суудалтай, урлаг, спорт заалтай, зургаан настнуудын амрах өрөөтэй иж бүрэн сургуулийг байгуулж албан ёсоор ашиглалтад орууллаа. Ингэснээр говийн ирээдүй болсон сурагчид чанар стандартад нийцсэн, тохилог, ая тухтай орчинд сурч хөгжих боломжийг бүрдэж байна. Түүнчлэн энэ жил Өмнөговь аймгийн Номгон сумын Эрдэмтэн З.Цэрэндоржийн нэрэмжит ЕБС-ийн 90 жилийн ой тохиож байгаа билээ. Номгон сумын боловсролын салбар сургуулийн 90 жилий ойгоо угтан ийн шинэ сургуулиа давхар хүлээн авлаа. 90 жилийн ойн арга хэмжээнд үе үеийн төгсөгчид болон сургууль "Төгсөгчдийн холбоо"-ноос хандив өргөж, нээлтийн арга хэмжээнд оролцлоо. 429 Хуваалцах Facebook Twitter Санал болгох 7-12-2018, 12:22 Ханбогд сумын хүүхдүүд шинэ сургууль, цэцэрлэгтэй боллоо… 12-05-2017, 19:08 ӨМНӨГОВЬ АЙМГИЙН 705 СУРАЛЦАГЧ 12-Р АНГИА АМЖИЛТТАЙ ТӨГСӨЖ ЭРДМИЙН БАЯРАА ХИЙЛЭЭ… 20-01-2017, 17:23 ӨМНӨГОВЬ АЙМАГТ 1200 ХҮҮХДИЙН БАГТААМЖТАЙ ШИНЭ СУРГУУЛИЙГ АШИГЛАЛТАНД ОРУУЛЛАА… 28-12-2016, 14:15 ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Н.НАРАНБААТАР ГОВЬЧУУДДАА МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЛЭЭ… 13-12-2016, 19:03 ӨМНӨГОВЬ АЙМГИЙН “ЭРДМИЙН ГЭГЭЭ” СУРГУУЛЬ ШИНЭ СПОРТ ЗААЛТАЙ БОЛЛОО… Сэтгэгдэл АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.