88 охинтой цахимаар харилцаж, 5 охиныг хохирогч болгосон залууд 20 жилийн ял оноов

143

88 охинтой цахимаар харилцаж, 5 охиныг хохирогч болгосон залууд 20 жилийн ял оноов

 

Цахимаар бусдыг хууран мэхэлж залилж, буруу зүйлд уруу татах, цаашлаад эрүүл мэнд сэтгэл санаагаар нь хохирогч болгох харамсалтай хэргүүд гарсаар байна. Тухайлбал, Нийслэлд амьдардаг 45 настай ажилгүй иргэн Б нь цахим хуудсанд хуурамч хаяг нээж 8-13 насны 88 охинтой хуурамч хаягнаасаа харилцаж, охидын итгэл олох замаар хууран мэхэлж, эцэстээ заримыг нь хохирогч болгосон үйлдэлдээ эрүүгийн хариуцлага хүлээж, гурван шатны шүүхээс 20 жилийн хорих ял оноожээ.

 

Тэрбээр охидуудтай эелдгээр харилцаж, эцэст нь биеийн ямар нэгэн хэсгийнхээ зургийг явуулаач гэж хуурдаг байж. Ингээд янз бүрийн зургийг нь авч буцаагаад " Хэрэв надтай уулзахгүй бол энэ зургийг чинь ээж аавд чинь хэлнэ. Сургуулийн чинь группэд тавина. Найз нөхөд рүү чинь явуулна" гэж дарамталдаг байжээ. Харин элдэв дарамтнаас айсан зарим охид уулзаад бэлгийн хүчирхийллийн хохирогч болжээ. Хоёр охиныг хүчирхийлж, гурван охиныг нь садар самуунд уруу татсан үйлдэлдээ ял авчээ.

Сэжигтэн этгээд Б-гийн хувьд эрхэлсэн тодорхой ажилгүй, гэртээ л байдаг нэгэн байж. Харин цахимаар мөнгө олдог байжээ.

Тиймээс ээж аавуудаа, асран хамгаалагч нараа өсвөр насны охиддоо тавих хараа хяналтаа сайжруул, цахим хаягтай бол хаягийг нь сайн хянаж байхгүй бол гэмт этгээдийн цахим халдлагад өртсөн байх вий, өртөх вий гэдэг үүднээс энэ мэдээллийг анхааруулан хүргэж байна. 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>