Цэцийн гишүүнд нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулах нь Үндсэн хууль зөрчсөн үйлдэл гэж үзлээ

248

Цэцийн гишүүнд нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулах нь Үндсэн хууль зөрчсөн үйлдэл гэж үзлээ

 

Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан өчигдөр /06.26/ УИХ-ын хяналт шалгалтын тухай хуульд заасан нэр дэвшигчийн сонсголд Цэцийн гишүүнд нэр дэвшигчийг оруулах нь Үндсэн хууль зөрчсөн үйлдэл гэж үзлээ. "Нэр дэвшигчийн сонсгол нь томилох шийдвэр гаргах асуудал биш. Харин төрийн өндөр албан тушаалд ямар намтар түүхтэй хүнийг томилох гэж байгааг олон нийтэд танилцуулдаг, мэдээлдэг үйл явц" гэсэн агуулгаар энэ хуулийг баталсан. Гэвч сонсгол нь Цэцийн гишүүнээр томилох хүнийг санал болгодог субьектуудын бүрэн эрхэд халдах үйлдэл гэж Цэц үзлээ. Үндсэн хуулийн цэцийн есөн гишүүний гурвыг Ерөнхийлөгч, гурвыг УИХ, үлдсэн гурвыг Улсын дээд шүүхээс нэр дэвшүүлэн санал болгодог юм.

Үндсэн хуулийн цэц дунд суудлын хуралдаанаас гаргасан шийдвэрээ ийнхүү хэвээр үлдээж эцэслэн шийдвэрлэснээр цаашид Цэцийн гишүүнд нэр дэвшигчийн сонсгол хийхээргүй болж байна.

Эх сурвалж:www.polit.mn 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>