Баянзүрх дүүргийн IV хорооны нутаг, Хил хамгаалах ерөнхий газрын урд талд биеийн тамирын талбайн хажууд ус дүүрсэн дулааны худагт энэ сарын 9-ний өдөр 53 настай эмэгтэй унаж амиа алджээ. Нийслэлийн онцгой байдлын найман албан хаагч ажиллаж талийгаачийн цогцсыг худгаас гаргасан байна. Уг хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн байгууллага шалгаж байна.