Зэсийн үнийн төсөөлөл Монголын эдийн засагт ЭЕРЭГ ДОХИО БОЛОВ

999

Зэсийн үнийн төсөөлөл Монголын эдийн засагт ЭЕРЭГ ДОХИО БОЛОВ

 

Монголын "Саалийн үнээ” гэгддэг "Эрдэнэт” үйлдвэр жилд 530-590 мянган тонн зэсийн баяжмал олборлож монголчуудыг тэжээсээр ирсэн. Туүнчлэн "Оюутолгой” жилд 700-800 мянган тонн зэс гадагшаа гаргаж байна. Эдийн засаг хямарсан энэ үед Монголын экспортын гол бүтээгдэхүүн болох зэсийн ханш өнгөрсөн арваннэгдүгээр сарын 11-нд Лондонгийн металлын бирж дээр 5.900 ам.долларт хүрсэн нь сүүлийн 17 сарын хамгийн өндөр үзүүлэлт байсан юм. Ийнхүү зэсийн үнэ өсөх болсон шалтгааныг Олон улсын зэсийн судалгааны байгууллагууд хэрэглээ нэмэгдсэнтэй холбон тайлбарлаж байгаа.

 

Тодруулбал, зэсийн хэрэглээ гурав дахин өсч, 22 сая тонн болох төлөвтэй байгаа юм. Ойрын жилүүдэд зэсийн үнэ дунджаар 6800 ам.долларт хүрэх тухай судалгааны байгууллагууд таамаглаад буй.

 

Зэс нь зөөлөн металл бөгөөд цахилгаан дамжуулах чадвартай тул, цахилгаан болон дулаан дамжуулагч, барилгын материал, мөн төрөл бүрийн хайлш гарган авахад хэрэглэдэг. Тэгвэл манайд "Эрдэнэ”, "Ачит-Ихт” хэмээх хоёр компани цэвэр катодын зэс гарган авч зэс утас, кабель зэргийг үйлдвэрлэдэг болсон. "Эрдэнэ" компани жилдээ гурван мянган тонн, "Ачит-Ихт” компани арван мянган тонн катодын зэс үйлдвэрлэн хавтан болгоод Хятад, Америк зэрэг оронд гаргаж байна.

 

НИЙТ УУЛ УУРХАЙН ОРЛОГЫН 60 ОРЧИМ ХУВИЙГ ЗЭС БҮРДҮҮЛДЭГ

Манай улс зэсийн баяжмал, нүүрс, цайрын баяжмал, төмрийн хүдэр, жонш зэрэг нийт 20 төрлийн эрдэс бүгээгдэхүүн экспортолдог. Эдгээр бүтээгдзхүүний экспортоос хамаарч улсын төсөвт төвлөрдөг орлого сүүлийн таван жилд төсвийн орлогын 23 орчим хувийг эзэлж иржээ. Үүнээс 2011 онд 35 хувьд хүрч байсан нь хамгийн өндөр үзүүлэлт юм. Энэ үзүүлэлт сүүлийн жилүүдэд тасралтгуй буурч, 2016 онд сүүлийн таван жилийн хамгийн бага түвшин буюу 14 хувьд хүрэх хандлагатай байна. Харин уул уурхайн салбараас 2017 онд нийт 1,004.4 тэрбум төгрөг олохоор төлөвлөжээ. Энэ нь 2015 оны орлогоос 11 хувиар буурахаар байгаа бол 2016 оны орлогоос 37 хувиар өсөх төлөв ажиглагдаж байгаа аж. Ирэх онд уул уурхайн салбарын орлого ийнхүү өсөхөд "Оюутолгой”, ‘Таванголгой”, "Гацуурт” төслийн бүтээн байгуулалтын ажил нөлөөлөх юм. Тус бүтээн байгуулалтаас нийт 195.1 тэрбум төгрөгийн орлогыг нэмж олно гэж төсөөлж буй. Ийнхүү уул уурхайн салбараас 2017 онд төвлөрөх нийт орлогын 92 хувийг алт, зэс, нүүрсний орлогоос бүрдүүлэх юм байна. Үүнээс 22 хувийг буюу 226 тэрбум төгрөгийг нүүрс, 63 хувийг буюу 638 тэрбум төгрөгийг зэсийн баяжмалын экспортоос төвлөрүүлэхээр болсон байна. Ийнхүү зэсийн үнийн төсөөлөл Монголын эдийн засагт эерэг дохиог авчирлаа.

 

ЗЭС ОЛБОРЛОГЧ "ОЮУТОЛГОЙ” БОЛОН "ЭРДЭНЭТ” ҮЙЛДВЭРИЙН ТУХАЙД

"Эрдэнэ^’ үйлдвэр зэс, молибдений хүдрийн олборлолт, баяжуулалтаар Ази тивдээ томоохонд тооцогддог. 1978 онд хоёр орны Засгийн газар хоорондын гэрээний дагуу "Эрдэнэтийн овоо”-ны орд газарт байгуулагдсан түүхтэй. Орд газар нь Улаанбаатараас баруун хойд зүгт 340 км, Дархан хотоос баруун зүгт 180 км, Булган аймгийн төвөөс хойт зүгт 60 км-т байрладаг. Жилд 25 сая тонн хүдэр боловсруулж, 530.0 орчим мянган тонн зэсийн баяжмал, гурав орчим мянган тонн молибдены баяжмал үйлдвэрлэдэг. Тэгвэл тус үйлдвэр хүчин чадлаа өргөтгөж, хүдэр, зэсийн баяжмалын боловсруулалтынхаа хэмжээг 26 хувиар өсгөхөөр болсон. Үйлдвэрлэлийг өргөтгөснөөр хүдэр боловсруулалт зургаан сая тонноор нэмэгдэж 32 сая тоннд хүрч, зэсийн баяжмалын боловсруулалт ч мөн өсөх аж. Үйлдвэрийг өргөтгөхөд зориулж тус үйлдвэрийнхэн дотоод боломжоо ашиглаж, 142 сая ам.долларын хөрөнгө зарцуулаад байгаа юм.

 

Харин "Оюу толгой” бол манай улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол Улсын Засгийн газар, ‘Туркойз Хилл Ресурс” болон "Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг "Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан. Ил уурхайгаас олборлосон хүдрийг "Оюутолгой”-н баяжуулах үйлдвэрийн хэд хэдэн шат дамжлагаар боловсруулж, зэсийн баяжмал үйлдвэрлэдэг. Баяжмалаа авто замаар тээвэрлэн дэлхийн зах зээлд гаргаж байна. Цаашид гүний уурхайн бүтээн байгуулалт явуулж, газрын гунээс өндөр агуулгатай хүдэр олборлохоор зорьж буй.

 

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэлд "Оюуголгой”, "Цагаан суварга” зэрэг уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын нөлөөгөөр импорт өмнөх оны түвшнээс нэмэгдэхээр тусгаад байгаа.

 

2017 ОНД "ОЮУТОЛГОЙ” 4623 ТЭРБУМ, "ЭРДЭНЭТ” ҮЙЛДВЭР 175.4 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ИЙН ТАТВАР ТӨЛНӨ

Төсвийн орлогын томоохон эх үүсвэр болох зэсийн баяжмалын экспортоос төвлөрүүлэх орлого нь сүүлийн таван жилд дунджаар нийт уул уурхайн орлогын 60 орчим хувийг бүрдүүлж иржээ. "Оюутолгой” компанийн хувьд 2017 онд 850 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэн борлуулж, төсөвт нийт 462.3 тэрбум төгрөгийн татвар төлөхөөр төлөвлөсөн байна. Харин "Эрдэнэт үйлдвэр” 650 мянган тонн зэсийн баяжмал, 4,219 тонн молибдены баяжмал олборлож, төсөвт 175.4 орчим тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлэхээр тооцжээ. Ийнхүү "Оюутолгой”, ‘Тавантолгой”, "Гацуурт”-ын төслийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэхтэй холбоотойгоор нийт төсвийн орлогод эзлэх уул уурхайн салбарын орлогын хувь 2017 онд дунджаар 17 орчим хувьд хүрнэ гэж тооцсон байна.

 

ЗЭСИЙН ҮНЭ ААЖМААР ӨСНӨ

Манай улсын зэсийн баяжмалын экспорт 2014 онтой харьцуулахад 98.8 мянган тонноор өссөн ч, үнийн дүнгээрээ 294.6 сая ам.доллараар буурчээ. 2015 онд зэсийн баяжмалын 99.3 хувийг БНХАУ-д худалдаалсан. БНХАУ дэлхийн нийт зэсийн хэрэглээний 50 орчим хувийг эзэлдэг бөгөөд 2016 оны эхний долдугаар сарын байдлаар зэсийн баяжмалын импорт 2015 оны мөн үеэс 36 хувиар нэмэгдэж 9.4 сая тоннд, цэвэр зэсийн импорт 20 хувиар нэмэгдэж 3.1 сая тоннд хүрчээ. Гэвч БНХАУ-ын импортын эерэг мэдээлэл нь зэсийн үнийн төлөвт огцом нөлөө үзүүлж чадахгүй байна. Учир нь ойрын хугацаанд зэсийн нийлүүлэлт эрэлтээсээ өндөр байх таамаглалыг зах зээл шинжээчид болон хөрөнгө оруулагчид гаргаад байгаа юм. Гэхдээ зэсийн салбарт 2020 он гэхэд нэмж зургаан төсөл ашиглалтад орохоор байгаа тухай Бүтээгдэхүүний үнэ, судалгааны группээс мэдээлжээ. Үүнээс хоёр нь хойшлох магадлалтай байна. Чилийн "Коделко" компанийн таамаглаж байгаагаар 2018 он гэхэд зах зээлд нийлүүлэлтийн хомсдол үүсэх аж. Макюоари банкнаас энэ оны зэсийн үнийн таамгаа 4.1 хувиар бууруулж, 4690 ам.доллар болгосон байна. Олон улсын валютын сан, Дэлхийн банк, Блүмберг зэрэг олон улсын банк санхүүгийн байгууллагууд зэсийн үнийг цаашид аажмаар өсөхөөр төсөөлж байна. Ийнхүү зэсийн үнэ цаашид өссөөр байвал манай улсын эдийн засагт өнгөлөг ирээдүйг авчрах юм.



У.САРАНГЭРЭЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>