ХОЙД СОЛОНГОСЫН ЦЭРГИЙН ОРГОЛТЫГ ҮЗҮҮЛСЭН ВИДЕОГ ТАРААЖЭЭ

650

Өнөөдөр өглөө НҮБ-ын командлал өнгөрсөн долоо хоногт Хойд Солонгосоос оргож ирсэн цэргийн бүрэн видео бичлэгийг хэвлэл мэдээллийнхэнд дэлгэжээ.

НҮБ-ын командлалын мэдээлснээр оргосон цэргийн араас хөөж явахдаа Хойд Солонгосын харуулууд 1953 онд байгуулсан гал зогсоох хэлэлцээрийг зөрчиж, хилийн шугамыг давсныг баталсан байна.

ХОЙД СОЛОНГОСЫН ЦЭРГИЙН ОРГОЛТЫГ ҮЗҮҮЛСЭН ВИДЕОГ ТАРААЖЭЭ

Энэ талаар Хойд Солонгосын талд албан мэдэгдэл хүргэж, хил зөрчсөн асуудлаар уулзалт хийх хүсэлт гаргажээ. Тараасан видео дүрсэнд өнгөрсөн долоо хоногийн Даваа гарагт хилийн харуулын хэсэгт болсон үйл явдлыг харуулсан байна.

Видеоны эхэн хэсэгт жип төрлийн машинтай цэрэг хил рүү хурдтай давхин ирж байгааг харуулжээ. Харуулууд машины дугуйг буудаж хагалсны дараа цэрэг машинаасаа бууж, хилийн шугам руу гүйсэн байна. Энэ үед Хойд Солонгосын харуулууд араас нь буудаж байгаа юм. Ингэхдээ нэг харуул нь хилийн шугамыг давж алхаад дараа нь буцаж байгаа дүрс бичлэгт үлджээ.

Энэ үед Өмнөдийн харуулын цэргүүд бөөгнөрч, болж байгаа үйл явлдыг ажиглаж байв. Дараа нь шархдаж унасан цэрэгт Өмнөд Солонгосын цэргүүд мөлхөн хүрч, чирэн өөрийн талд авчирсан байна.

Олон удаагийн хагалгаа хийлгэсний дараа оргодол цэргийн биеийн байдал сайжирч байгааг өчигдөр эмнэлгийнхэн мэдээлжээ.

Эх сурвалж: Korea Herald

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>