Зам тээврийн ослын улмаас таван хүний амь нас хохирчээ

823

 

Зам тээврийн ослын улмаас таван хүний амь нас хохирчээ

 

Өнгөрсөн амралтын өдрүүдэд тээврийн цагдаагийн алба нийт 596 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 413 дуудлага мэдээлэл хүлээн авч шалгаж шийдвэрлэжээ.

Нийт бүртгэгдсэн осол, хэргийн улмаас орон нутагт 4, нийслэлд 1 хүний амь нас хохирч, 16 хүн гэмтэж бэртсэний 3 нь бага насны хүүхэд осолд өртсөн байна.

Мөн Цагдаагийн байгууллагаас гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 90 зөрчлийг илрүүлэн саатуулж хуулийн дагуу хариуцлага тооцон ажилласан ба иргэн Б нь иргэн О-н Samsung маркийн гар утсыг хулгайлсан хэргийг илрүүлсэн байна.

Бүртгэгдсэн ноцтой зам тээврийн осол, хэргээс дурьдвал:

  1. 09.16-ны өдөр Увс аймгийн Наранбулаг сумын нутаг "Дөш” гэх газар шороон замд H.Porter автомашин унтарсан байхад явган зорчигч С нь автомашиныг араас нь түрж асаах гэж байгаад дугуйн доогуур орж нас барсан,
  2. СБД-ийн нутаг Чингэлтэйн өргөн чөлөө "Emontrade” төвийн зүүн замд марк, улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч нь явган зорчигч 40 настай С-г мөргөж гэмтээгээд хэргийн газрыг орхин явсан хэргийг илрүүлэн тус тус шалгаж байна.

Гарсан зам тээврийн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 12 осол, мөргөлдөх хэлбэрээр 2 осол бүртгэгдсэн байна.


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>