Энэтхэг улс Оросоос С-400 худалдаж авна

656

 

 

Энэтхэг улс Оросоос С-400 худалдаж авна

 

Энэтхэг улс Оросын зенитийн пуужингийн таванС-400цогцолборыг 5,43 тэрбум ам.доллароор худалдаж авах гэрээнд гарын үсэг зурахад бэлэн байна. Энэ тухай«Таймс оф Индиа»сонин мэдээлжээ.

Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модигийн даргалж буй аюулгүй байдлын асуудлаархи хороо уг зөвшөөрлийг өгчээ. ПуужингийнС-400 «Триумф»цогцолбор нь стратегийн бөмбөгдөгч онгоц, үл үзэгдэгч сөнөөгч онгоц, тагнуулын онгоц, пуужин, дронуудыг олж илрүүлэх, хянах, устгах чадвартай юм.

Оросоос Су-35 сөнөөгч онгоцыг, мөн энэ оны 1 дүгээр сард С-400 зенитийн пуужийнгийн системийг худалдан авсан Хятадын цэргийнхний эсрэг АНУ өнгөрсөн пүрэв гарагт хориг арга хэмжээ авсан билээ.


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>