Хоёр Солонгос цэрэггүй бүс орчмын газрын тэсрэх бөмбөгөө авч эхэллээ
Умард Солонгос, Өмнөд Солонгосын цэргүүд цэрэггүй бүс орчимд суурилуулсан газрын тэсрэх бөмбөгийн заримыг авч эхэллээ. Хоёр Солонгосын удирдагчид хоёр долоо хоногийн өмнө уулзахад энэ асуудлыг тусгаж, ийнхүү дээрх ажиллагааг эхлүүлсэн байна.
Өмнөд Солонгосын цэргийн инженерийн тасаг хүч нэмэгдүүлэх ажиллаж ирэх 20 хоногийн дотор газрын тэсрэх бөмбөгийн нэлээд хэмжээг бууруулах юм. 1950-1953 оны хооронд болсон Солонгосын дайны дараа АНУ-ын шахалтаар Өмнөдийн тал газрын тэсрэх бөмбөг суурилуулах болсон билээ. Өмнөд Солонгосын батлан хамгаалах яамны мэдээллээр цэрэггүй бүс орчимд хоёр Солонгос нийлээд 1.5 сая газрын тэсрэх бөмбөг суурилуулсан аж. Сүүлийн жилүүдэд Умард Солонгосын тал газрын тэсрэх бөмбөг суурилуулах нь нэмэгдэж байгаа гэж Өмнөд Солонгосын тал үзэж байгаа ч Умардын тал үгүйсгэсээр ирсэн билээ.